Газарзүй Геологийн Факультетын Оюутны Зөвлөл

2008-02-23

ГГФ-ын Оюутны Зөвлөлийн самбар дээр тавигдсан мэдээлэлүүд

                      Өөдрөг амьдрахад

-Хэрэв та өнөө өглөө биеийн зовиургүй, өвчингүй эрүүл босож ирсэн бол энэ дэлхийд өвчин зовлонтой шаналж буй 100 сая хүнээс илүү ивээлтэй.

-Хэрэв та буун дуу сонсохгүй,буудалцах дайны аюулгүй амьдарч байвал энэ дэлхийн хүмүүсийн 5/1-ээс илүү ивээлтэй, амар тайван байна.

-Хэрэв та танай хөргөгч идэх юмаар дүүрэн, түрийвч тань өдөр тутам дах мөнгөтэй бол энэ дэлхийн хүмүүсийн 75 хувиас илүү та баян байна.

-Хэрэв та эрх чөлөөтэйгээр итгэл үнэмшлээ бусадтай хуваалцаж, шүтэн биширч буй бол энэ дэлхийн 3 тэрбум хүнээс илүү эрх чөлөөтэй байна.

-Хэрэв та архи тамхи хэрэглэдэггүй бол энэ дэлхийн хүмүүсийн 3/1-ээс илүү мөнгөө хэмнэж чадаж байна.

-Хэрэв та боловсрол эзэмшиж, ирээдүйгээ харах гэрэлтэй байгаа бол энэ дэлхий дээр байгаа хүний 50 хувиас илүү найдвараар дүүрэн байна.

-Хэрэв та үүнийг уншиж чадаж байгаа бол энэ дэлхийд байгаа уншиж чадахгүй 2 тэрбум хүнээс илүү ивээлтэй.

             

                              Ичимхийг даван туулах 20 арга

Олны дунд эвгүй байдалд орсон юм шиг бодогдож царай тань улайгаад, бас ямар нэгэн хүн танд хандан юм асуувал хэл тань гацах, санаа бодлоо хүмүүст хэлж чадахааргүй үе таардаг. Хэрэв танд ийм нөхцөл тохиолдвол та дараах аргуудыг туршаад үзээрэй.

1.Өөртөө итгэлтэй бай..Үгүй ядаж итгэлтэй  байгаа дүр үзүүл. Би энд байна гэдгээ бусдад харуулахын үүднээс толгой цэх харж яв.

2.Бусадтай эхэлж мэндэлж бай.. Ингэснээр та бусдад танигдах болно.

3. Хүмүүс рүү эгцэлж харахаасаа бүү ич.

4.Үргэлж инээмсэглэж яв.

5.Та дүр төрхөө нэг өөрчлөөд үз.Амжилтгүй болсон ч гэсэнэнэ нь таы сэтгэл санааг өөдрөг болгож хүнтэй ярихад тань тус дэм болох талтай.

6.Та өөрийн танил болсон хэл амаа амрхан ололцдог хүнтэй ярьж эхэл, аажим аажмаар та шинэ танилуудтай болох болно.

7.Та аль болох хүмүүсийн дунд орж үз. Цаг хугацаага хөгжилтэй сайхан өнгөрөөхийн тулд хааяа ч болов бүжгэнд явж бай.

8.Та ярианыхаа сэдвийг урьдчилан бэлдэж болно. Үүнд зөвхөн бага зэрэг хийсвэрлэл хэрэгтэй.Хүнийг өөртөө татах арга маш олон.Жишээ нь таны барьж байгаа ном, зүүж байгаа зүүлт, цүнх, хувцас зэрэг бүгд л яриа үүсэх шалтаг болж болно.

9.Ямар ч хүнтэй ярилцсан санаачлагыг гартаа ав. Хүнтэй ярьж чадахгүй байгаа тохиолдолд аль болох бүрэн дүүрэн хариулт авч чадах асуултуудыг харилцагчдаа тавь.

10.Чихээ дэлдийлгээд сайн сонсож сур. Ингэснээр та ярилцагч хүндээ бага ч атугай өөрөө өөртөө болон тантай учирсандаа сэтгэл хангалуун байх бололцоо олгоно.

11Ярианд хэзээд бэлхэн бай. Ярилцаж болох “халаасны” ганц хоёр сэдэвтэй бай. Кино эсвэл тоглолт зэрэг ганц нэг толгойд багтах мэдээлэл зөндөө лбий.

12.Болзоо болон уулзалт үдэшлэгийн өмнө санаагаа зовоосны хэрэггүй. Харин ч биеэ сул тавьж өөрийгөө байхгүй мэт төсөөл.

13.Өөрийгөө хэзээч басаж болохгүй. Харин ч өөрөөрөө бахархаж болохуйц алт эрдэнэ гэж байнга өөртөө сануулж бай.

14.Мөрөөдөхөд гэмгүй., харин ч ашигтай. Та өөрийгөө ямар ч хамаагүй сэдвээр чөлөөтэй ярилцаж байгаагаар, мөн хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн гэдгээр төсөөл.

15.Та гайхалтай сонин “хобби”-г ч бодож олж болно. Тухайлбал та хоол хийх ч юмуу эсвэл дугуйн аялал сонирхож болно. Хэрвээ та ямар нэгэн зүйлд үнэхээр дур сонирхолтой байх юм бол найз нөхөд, танилууд тань таныг өвөрмөц гайхамшигтай хүн гэж төсөөлөх болно.

16.Аливаа юманд гадны ажиглагч биш харин идэвхтэй байр сууринаас хандаж сур. Ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаанд оролц. Таны сонирхолыг хуваалцдаг хүмүүстэй илүү ихээр харилцаж бай.

17.Би энэ хүн шиг л болохыг хүсэж байна гэсэн хүнийхээ биеэ авч явах байдлыг сайтар ажиглан тунгаан бодож түүнийг үлгэр дууриаллаа болго.

18.Ажилаа эхэлж хийчихээд дараа нь үгээ хэлж сур.

19.Азаа туршихаас бүү ай. Урьд нь хийхээсээ эмээж байсан зүйлээ хийх гээд оролдоод үз, ялалт хажуханд байна.

20.Ганцаараа биш гэдгээ мэдэрч бай. Тэгж яривал ерөнхийлөгч ч гэсэн олны өмнө  үг хэлэхдээ сандарч тэвдэх тохиолдол гардаг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.  .

 

 

Танд амжилт хүсье!!

Сайхан монгол орныхоо шинэ түүхийг бид хамтдаа бүтээх болно.

        

 

    Газарзүй Геологийн Факультетийн Оюутны Зөвлөл

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Газарзүй Геологийн Факультетын Оюутны Зөвлөлийн тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax