Газарзүй Геологийн Факультетын Оюутны Зөвлөл

2008-01-06

Монгол Улсын Их Сургууль Газарзүй Геологийн Факультетын Оюутны эрхэмлэх 10 зүйл

Монгол Улсын Их Сургууль  Газарзүй Геологийн Факультетын

Оюутны эрхэмлэх 10 зүйл

Газарзүй Геологийн Факультетын оюутан би дараах зүйлсийг эрхэмлэн явна:

1.Оюутан би- Өөрийн авъяас чадварыг нээн илрүүлж, шилдэг боловсон хүчин болохын тулд хичээнгүйлэн суралцана.

2.Оюутан би- Өөрийн мэдлэг боловсролоо цаг ямагт дээшлүүлэхийн төлөө энэ биеэ дайчлах болно.

3.Оюутан би- Хүнлэг ёсыг дээдлэн, соёлч боловсон байж эрдэмтэн багш нараа хүндэтгэн бусаддаа үлгэр жишээ байх болно.

4.Оюутан би-Аливаа уралдаан тэмцээнд манлайлагч байж сургууль хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж  явна.

5.Оюутан би –Аливаад бүтээлчээр хандаж цагийг үр ашигтай өнгөрөөх болно.

6. Оюутан би- Монгол улсын иргэний хувьд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахиж, шударга ёсыг эрхэмлэх болно.

7. Оюутан би- Өөрийн өвөг дээдсийнхээ бүтээсэн гайхамшигт түүхийг судалж, оюуны их өв сан болох урлагийг шимтэн сонирхогч байна.

8. Оюутна би – Байгаль эхийн үр сад гэдгээ ухамсарлан байгаль экологид сөрөг нөлөө бүхий, бүхий үйлдэл хэвшлээс татгалзагч, газар нутгаа хайрлан хамгаалагч байна.

9. Оюутан би- Өөрийн эрүүл мэндэд анхаарч, бие бялдараа чийрэгжүүлэн хөгжүүлнэ.

10. Оюутан би- Эрдмийн өргөө болсон их сургуулийнхаа эд хогшилыг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх болно. 

 

Тунхагласан: Газарзүй Геологийн Факультетийн Оюутны Зөвлөл


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Газарзүй Геологийн Факультетын Оюутны Зөвлөлийн тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax