Газарзүй Геологийн Факультетын Оюутны Зөвлөл

2008-01-06

МУИС-ийн Оюутны Холбооны Газарзүй Геологийн Факультетийн Оюутны Зөвлөлийн ажилллах журам

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1       ГГФ-ын Оюутны Зөөвлөл нь өөрийн факультет  дээр МУИСОХ-ны дүрмийн хүрээнд үййл  ажиллагаагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг МУИСОХ-ын нэгж байгууллага мөн.

1.2       Оюутны Зөвлөл  нь өөрийн бэлгэдэл, хэвлэмэл хуудастай байж болно.

1.3       Оюутны Зөвлөлийн үйл ажилллагаа нь ил тод байх ба үйл ажжиллагааны болон санхүүгийн  тайлан нь олон нийтэд   нээлттэй байна.

1.4       Оюутны Зөвлөл нь зохих журмын дагуу тогтооосон хугацаанд нь санхүүгийн тайлан, тэнцэл үйл  ажиллагааны тайланг эрх бүхийй байгууллагад гаргаж өгнө.

Хоёр: ОЗ-ийн эрхэм зорилго, түүний үйл ажиллагааны чиглэл

2.1 Оюутны Зөвлөлийн эрхэм зориилго нь МУИСОХ-ын эрхэм зорилгыг дээдэлж, оюутнуудынхаа  нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалах, тэдний сурч боловсрох, соён гэгээрэх өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд   оршино.

2.2  ОЗ нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.

        2.2.1 Эрхэм  зорилгынхоо нэг болох оюутнуудынхаа хөгжих эрхийн баталгааг хангахад

                 чиглэгдсэн арга хэмжээ авах, зохих байгууллагад уламжлах

       2.2.2 Оюутнуудынхаа оюунлаг нөөцөд тулгуурлан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг

                 дэмжих

      2.2.3 Оюутнуудын соёл урлаг, биеийн тамирын нэгдсэн арга хэмжээнд хамруулах замаар

               тэдний дотор элэгсэг дотно харилцааг төлөвшүүлэх

      2..2.4 ОЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг цаг тухайд  нь боловсруулан баталж, байнгын

                 хөгжих баталгааг хангах, ниийгэмд өрсөлдөх чадавхийг нь бэхжүүлэх

2.2.5 Бусад ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, өрсөлдөх

 

Гурав: ОЗ-ийн бүтэц, зохион байгуулалт

                       А. Оюутны Зөвлөлийн хурал

3.1 ОЗ-ийн хурал нь ОЗ-ийн  дарга, түүний орлогч, нарийн бичиг, ангийн дарга нар, идэвхтэн гишүүд болон клубуудын тэргүүнүүд оролцоно.

3.2 ОЗ-ийн хурал нь дараах эрхийг эдэлнэ.

    Үүнд:

        3.2.1 Өөрийн салбарын онцлогоос хамааруулан ОЗ-ийн бүтэц зохион баййгуулалтын

                  талаар оюутны зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах

       3.2.2 ОЗ-ийн тухайн жилийн төлөвлөгөөг хэлэлцэх, батлах

       3.2..3 Ангийн дарга нарыг болон ОЗ-ийн гишүүнийг батламжлах

       3.2.4 Шаардлагтай тохиолдолд оюутны зөвлөлийн даргыг магадлан итгэмжлэх

       3.2..5 Оюутны зөвлөлийн дотоод асуудалтай холбогдон үүссэн харилцааг цаг тухайд нь

               шийдвэрлэх

3.3 ОЗ-ийн хурал нь долоо хоногт нэг удаа тогтмол хуралдах бөгөөд гишүүдийн 50+1 буюу ердийн олонхи нь хүрэлцэн ирсэнээр хуралдааныг хүчинтэйд тооцно.

3.4 Шаардлагтай тохиолдолд Оюутны Зөвлөлийн хуралдааныг Оюутны Зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.

3.5 ОЗ-ийн гишүүд нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

 

Б.Оюутны Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан

3.6  ОЗ-ийн өргөтгөсөн хуралдаан нь ОЗ-ийн гишүүд болон анги бүрээс сонгогдсон идэвхтэй нэг төлөөлөлтэйгээр хуралдана.

3.7  ОЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг 7-с доошгүй хоногийн өмнө гаргаж төлөөлөгчдөд хүргэнэ.

3.8 Оюутны Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг МУИСОХ-ны Хяналтын зөвлөлийн санал болгосноор эсвэл Оюутны зөвлөлийн 2/3-с доошгүй хувийн саналаар зарлан хуралдуулж болно

3.9   Шаардлагатай тохиолдолд Оюутны Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Оюутны Зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.

3.10          Оюутны Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь дараах бүрэн эрхийг эдэлнэ.

           Үүнд:

                3.10.1  Оюутны Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх

               3.10.2 Оюутны Зөвлөлийн даргын тайланг хэлэлцэх

               3.10.3 Ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах

                             

В. Оюутны Зөвлөлийн дарга

3.11 Оюутны Зөвлөлийн дарга нь Оюутны зөвлөлийн гишүүд, МХСС-ийн оюутнуудыг төлөөлж, МУИСОХ, ОК-ийн гишүүн байна.

3.12 Оюутны Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байна. Оюутны Зөвлөлийн даргыг улируулан сонгож болно.

3.13 Оюутны Зөвлөлийн даргын бүрэн эрх нь шинэ Оюутны Зөвлөлийн дарга сонгогдсоноор дуусгавар болно.

3.14  Оюутны Зөвлөлийн дарга дараах бүрэн эрхийг эдэлнэ.

Үүнд:

           3.14.1 Оюутны Зөвлөлийг төлөөлөх

                   3.14.2  Оюутны Зөвлөлийн хурлыг даргалах

                   3.14.3  Оюутны Зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах

                  3.14.4 Оюутны Зөвлөлийн дэд даргыг томилуулахаар зөвлөлийн хуралд санал

                               оруулах

                 3.14.5 МУИСОХ-ны дүрэмд заасан бусад эрх

 

Г. Оюутны Зөвлөлийн дэд дарга

3.15 Оюутны Зөвлөлийн дэд даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байна. Оюутны Зөвлөлийн дэд даргыг улируулан сонгож болно.

3.16 Оюутны Зөвлөлийн дэд даргын үүрэг шинэ дэд дарга сонгогдсоноор дуусгавар болно.

3.17 Оюутны Зөвлөлийн дэд дарга нь Оюутны Зөвлөлийн даргын эзгүйд түүний бүрэн эрхийг эдэлнэ.

 

Д. Оюутны Зөвлөлийн гишүүний үүрэг / Ангийн дарга /

 3.18 Үйл ажиллагаандаа өөрийн анги , хэсгийн оюутнууд буюу сонгогчдынхоо ашиг сонирхолыг эн тэргүүнд баримтлах

3.19 Оюутны Зөвлөлийн хуралд тогтмол оролцон олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудлыг хүндэтгэн сахин биелүүлэх

3.20 Оюутны Зөвлөлийн хурал дээр яригдаж буй асуудлыг анги хамт олондоо заавал танилцуулан Оюутны Зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах

3.21.ОЗ-ийн хурлын дэгийг бааримтлах

Е.Оюутны гишүүний эрх

3.22 Тодорхой асуудал хэлэлцүүлэхээр оюутны зөвлөлд санал өргөн мэдүүлэх

3.23 Оюутны Зөвлөлийн хураалдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар асуулт асуух, хариулт авах, санал дүгнэлт гаргах.

 3.24 Оюутны Зөвлөлөөс томилогдсон этгээдийн илтгэл тайланг хэлэлцэх болон тэдэнд үл итгэхээ илэрхийлж, эргүүлэн татаж, огцруулах тухай санал оруулах

3.25 ОЗ-ийн хуралдаанд таслах эрхтэй оролцоно

 

Дөрөв. Санхүүжилт

4.1 Оюутны зөвлөлийн орлого нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэж болно.

4.1.1 МУИСОХ-ны ээлжит чуулганаар батлагдсан төсөв

4.1.2 Иргэд аж ахуйн нэгж бусад байгууллагаас олгосон хандив тусламж

4.1.3 Факультет сургалтын захиргаанаас оюутны үйл ажиллагаа нэгдсэн аргаа хэмжээг зохион байгуулахад зориулсан хөрөнгө  

 

Тав. Бусад зүйл

5.1 ОЗ-ын гишүүн нь гурван удаа дараалан ОЗ-ийн хурал тасалбал ОЗ-ийн зүгээс зохих арга хэмжээ авна.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2010-01-07 -

Бичсэн: Зочин
чөтгөр
. Шууд холбоос

2009-03-04 - hi

Бичсэн: Зочин
Behee chi darga shig kostyumtai zurgaa tavichihgui dee.zurgaa soliii big grin
. Шууд холбоос

Миний тухай

Газарзүй Геологийн Факультетын Оюутны Зөвлөлийн тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax